Бясалгалаар хөгжилдөхүй

fun with meditation

Хүн бүр хөгжилдөх дуртай. Хүн бүр сайхан байхыг хүсдэг. Баяр хөөр гэдэг нь ердөө л таны сэтгэлийн түвшин юм. Хэрэв та аз жаргалгүй байвал сар хүртэл дургүй хүргэнэ. Чихэрлэг зүйл бөөлжмөөр, хөгжим хүртэл төвөгтэй санагдана. Харин та дотооддоо тайван, төвлөрсөн байх үед чимээ шуугиан хөгжим мэт, үүлс гайхалтай, борооны дуслууд шингэн нарны туяа байдаг. Өөртөө ертөнцийн энэхүү хамгийн сайхан газар луу аялах боломж олгоорой. Тэгвэл та өдөр бүрийг амралт, баяр гэдгийг олж мэднэ.

Буддагийн жишээг авья. Будда оргил дээр бус, оргил Буддагийн доор байсан юм. Оргилд хүрсэн хүн бууж ирдэг, харин дотоод орон зайдаа оршин буй хүнийг оргил өөрөө хайдаг юм. Шиваг Чандрашекар гэж нэрлэдэг. Энэ нь Шива (бүхнээс чанагш) доторх сэтгэл гэсэн үг бөгөөд үргэлж оргилоос дээр байдаг. Хүмүүс ихэнхдээ үдэшлэг, баярын араас хөөцөлддөг, гэвч тэдний араас явдаггүй хүнийг баяр өөрөө дагаж байдаг.

Хэрэв та үдэшлэгийн хойноос гүйгээд байвал ганцаардал л ирнэ, харин оршихуйнхаа хөдөлшгүй гүнд байх аваас үдэшлэг таны эргэн тойронд байх болно. Чөлөөтэй, дураараа байдаг хүмүүс сахилга батгүй байгаадаа харамсдаг. Тэд үргэлжид сахилга баттай байна гэж амладаг. Сахилга баттай хүмүүс дуусахыг нь хүлээдэг. Сахилга бат дуусдаггүй, өөрөө арга нь юм.

Ямар ч сахилга батгүй хүмүүсийг хардаа: тэд зовлонтой байдаг. Сахилга батгүй эрх чөлөө нь туйлын зовлон юм. Эрх чөлөөгүй сахилга бат нь боогдмол байдаг. Эмх журам нь нэгэн хэвийн ба эмх замбараагүй байдал нь стресст оруулдаг. Бид эрх чөлөөтэйгөөр сахилга баттай байж,сахилга баттайгаар чөлөөтэй байх ёстой!

Хүмүүс гадаад орчныхоо баяр цэнгэлээс хамааралтай байдаг. Хүйтэн газрын хүмүүс дулаан газар байхыг хүсдэг. Дулаан оронд байгаа хүмүүс хүйтэн орон руу аялахыг хүсдэг. Энэ бол амьдралын ацан шалаа юм. Хүн бүр төгс тэнцвэрт байдлыг эрэлхийлнэ. Энэ нь яг л хутганы ирэн дээр байгаатай ижил юм. Төгс тэнцвэрт байдлыг зөвхөн оршихуй дотроос олно. Бясалгал танд тэр баяр хөөрийг авчирдаг. Бясалгал таныг оршихуйтай холбоно.

Хүмүүс ихэнхдээ оршихуйг бие – сэтгэлийн цогц гэж ойлгодог. Бие, сэтгэлийн аль нь ч оршихуй бус. Таны хийж буй йог биенд, бясалгал нь сэтгэлд зориулагдсан. Тайван ч, хямарсан ч таны сэтгэл, сэтгэл хэвээрээ л байна. Эрүүл ч, өвчтэй ч бие, бие хэвээрээ л байна. Оршихуй нь бүхнийг хамардаг. Хандлагагүй сева (бусдад туслах), шалтгаангүй хайр, оюун ухаангүй мэдлэг, цаг хугацаа үйл явдлаас чанагш амьдрал бол та юм.

Энэ биеийн оршин буй ганц зорилго нь таныг хичнээн гоо сайхан болохыг ухааруулах бөгөөд та өөрийн эрхэмлэдэг бүх зүйлстэйгээ амьдрах, эргэн тойрондоо тэнгэрлэг ертөнцийг бий болгох боломжтой гэдгийг мэдрүүлэхэд оршино.

Шувууд үүрэндээ дахин дахин ирдэг шиг өөрийн эх үүсвэртээ эргэн ир. Зөвхөн тэнд л та бүтээгч хүчийг агуулдаг гэдгээ ухаарах болно.