Бясалгах урлаг курс (Сахаж Самади)

Сахаж самади бясалгалаар хичээл чармайлтгүй гүн амрах арга

Аливаа ажил үйлд бүрэн автсан үедээ, эсвэл сэтгэл маш хөнгөрч, санаа амрах тэрхэн мөчид,  гүн гүнзгий баяр хөөр дунд хүн бүр энэ бясалгалын түвшнийг мэдэрч үзсэн байдаг. Харин бид ийм мөчүүдтэй байхдаа хүссэнээрээ энэ болгоныг дахин мэдэрч чаддаггүй. Сахаж Самади курс үүнд яаж орох тэр аргыг танд зааж өгөх болно. Энэ бясалгалын техник нь бясалгагч нэгний стресстэй холбоотой асуудлуудыг маш богино хугацаанд чөлөөлж, сэтгэлийг гүн гүнзгий амрааж, эрхтэн тогтолцоог залуужуулж, эрч хүчээр сэлбэдэг.

Сахаж гэдэг нь төрөлх мөн чанар буюу хичээл чармайлтгүй гэсэн Санскрит үг. Самади нь гүн, амар амгалан, бясалгалын түвшин юм. Сахаж Самади бясалгал нь бясалгалын төрөлх, хичээл чармайлтгүй тогтолцоо юм.

Энэ техникийг тогтмол хийж буй хүн өөрийн амар амгалан, эрч хүч, тэлсэн ухаарлыг өдрийн туршид хадгалснаар эрхтэн тогтолцоог сайжруулан, амьдралын чанараа бүрэн өөрчилж чаддаг.

  • Бясалгал нь ухааралтай сэтгэлийг Оршихуйдаа бүрэн тайвшрах боломжийг олгон, амраадаг.
  • Сэтгэл тайвшрах үедээ бүх шаналалаа сул орхиж, хүнийг эрүүл, төвлөрсөн болгодог.

Сахаж Самади бясалгал хэрхэн ажилладаг вэ?

Оролцогчид нь сэтгэлдээ энгийн нэгэн авиаг дуудан, сэтгэлээ тайвширч, дотогшоо орох боломжийг олгодог. Сэтгэл болон мэдрэлийн систем хэдэн минут гүн аниргүйд уусах үед эрхтэн тогтолцоог бөглөж, таны дэвшин дээшилэхэд саад тотгор болоод байгаа зүйлс бүхэн аажмаар алга болдог.

Өдөр тутмын амьдралд Оршихуйдаа нэгдэхүй нь ямар ач тустай вэ?

Гол тогтуун байгаа үед тусгал нь тод байдаг. Сэтгэл тайван байгаа үед бидний илэрхийлэл тодорхой болж, ажиглах, хүлээн авах, илэрхийлэх нь сайжирдаг. Үүний үр дүнд бид үр өгөөжтэй, бусдад ойлгомжтойгоор харилцаж эхэлдэг.

Надад яагаад тарни хэрэгтэй вэ?

Санскрит хэлэнд мантра буюу тарнийг “Манана тараяате ити мантра” гэсэн байдаг. Тарни нь давтагдмал байдлаас хамгаалдаг. Давтагдсан хөвөрсөн бодол нь санаа зоволт юм. Тарни санаа зовохуйгаас тань чөлөөлөхөд тусалдаг.

Өөрт ойрхон Сахаж Самадийн курсыг олно уу

Upcoming Art of Living Courses

Minimum 1 km