Дэлхийн амар амгалангийн төлөөх бясалгал

Meditation for world peace

Зэвсэгт мөргөлдөөнөөс авхуулаад орон нутгийн зөрчилдөөн хүртэл дэлхийн бүх асуудлууд хүчирхийллээс үүдэлтэй байдаг. Бясалгалаар дамжуулан бүх хүчирхийллийн шалтгааныг арилгаж чадсанаар дэлхийд энх тайвныг авчрах болно.

Дотоод амар амгалангүй хийсэн үйлдэл бүр харамслыг дагуулдаг. Амар амгалан гэдэг нь юу ч хийхгүй сууна гэсэн үг биш юм. Хүн алан хядлагыг таслан зогсоохын тулд бүхий л арга чаргаа хэрэглэх хэрэгтэй. Үүнийг боловсрол болон ятгалгаар хийх ёстой. Өөр юу ч нэмэр болохоо больсон үед л зөвхөн хүч хэрэглэнэ. Бясалгал, Сүдаршан Крияа нь хүмүүсийн дотоод дахь түрэмгийлэл, хүчирхийллийг хайр, энэрэл нигүүлсэл, халамж болгон хувиргадаг. Өнөөгийн дэлхийн дайн дажин, өвчин зовлонт үед хүн бүр өдөрт хэсэгхэн хугацаанд бясалгах нь чухал байна. Бид бясалгаж байх үед дээрх сөрөг долгионыг тэглэдэг бөгөөд эргэн тойрондоо илүү эвтэй уур амьсгалыг бий болгодог.

“Дайн хамгийн арга ядсан үйлдэл юм” ~ Шри Шри Рави Шанкар

Дайн бүр шалтгаантай. Заримдаа дайн мэс засалтай адил зугтах аргагүй байдаг. Хэрэв хүний биед шарх эсвэл хавдрын эс байвал эмч мэс засал хийдэг. Мэс заслын дараа тухайн эрхтнийг сувилах нь онцгой чухал. Үүнтэй адил дайны дараа хүмүүсийн зүрх, сэтгэлд амар амгалан, хайр, өөртөө итгэх итгэл өгөхийн тулд их зүйл хийх шаардлагатай.

Би дэлхийг амар амгалан болгож чадах уу?

“Би юу хийж чадах юм бэ?” эсвэл би ямар ч ач холбогдолгүй хүн гэж бүү бод. Дэлхий дахинд асуудал үүссэн үед танд ч гэсэн гүйцэтгэх үүрэг бий. 60, 70 кг биед жингийнх нь зууны нэг мянганы нэгтэй тэнцүү эм нөлөөлж чаддаг. Нэг нутагт жаахан өөрчлөлт гарахад, алс хол байгаа оронд асар их нөлөө үзүүлдэгтэй адил - Өмнөд Америкийн эрвээхэйн дэвэлт Африкт “Эрвээхэйн нөлөөлөл” хэмээх хуй салхыг дэгдээдэг гэдгийг эрдэмтэд илрүүлжээ.

Үүнтэй адил амьсгалж, ярьж, алхаж, бодож яваа хувь хүн бүр энэ гаригт нөлөөлдөг. Тиймээс бид бүгд амар амгалан, сайн бодол, сайхан долгион, сайхан хүслийг цацруулснаар дэлхий дээрээ өөрчлөлтийг авчирч үнэхээр чадна. Бясалгал, залбирлын түвшинд амар амгалан байх нь дэлхийг амар амгалан байхад туслах болно.