Үндэслэгч - Намтар

Шри Шри Рави Шанкарын тухай

Шри Шри Рави Шанкар нь хүмүүнлэгийн удирдагч, оюун санааны багш, энх тайвны элч юм. Түүний стресс, хүчирхийллээс ангид нийгмийн төлөөх алсын хараа нь дэлхийн сая сая хүмүүсийг бусдын тусын төлөө төслүүд болон Амьдрах Урлагийн курсуудээр нэгтгэжээ.

Хүүхэд нас

1956 онд Өмнөд Энэтхэгт төрсөн Шри Шри Рави Шанкар нь Бурханаас заяасан хүүхэд байв. 4 настайдаа тэрээр эртний Санскрит судар болох Бхагавад Гитагийн хэсгээс уншдаг байсан бөгөөд, ихэнхдээ бясалгал хийн суудаг байжээ. Түүний анхны багш нь Махатма Гандитай удаан хугацааны турш хамтран ажилласан Судхакар Чатурведи юм. 1973 онд, 17 насандаа Ведийн ном болон физикийн зэргийг дүүргэсэн байжээ.

Амьдрах Урлаг болон ХҮОБ-ыг үүсгэсэн нь

Шри Шри Энэтхэгийн Карнатака муж дахь Шимогад 10 хоног дуу хураан суув. Тэр үед нь Сүдаршин Крияа хэмээх амьсгалын хүчирхэг техник мэндэлжээ. Цагийн аясаар Сүдаршин Крияа Амьдрах Урлагийн курсуудын гол хэсэг нь болсон юм.

Шри Шри багш Амьдрах Урлагийг олон улсын, ашгийн бус, боловсрол, хүмүүнлэгийн байгууллага хэмээн үүсгэн байгуулжээ. Энэхүү байгууллагын боловсрол болон хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөрүүд нь стресс тайлж, эрүүл амьдрах мэдлэгийг олгох хүчирхэг дасгал, мэдлэгүүдийг багтаасан. Дасгалууд нь хүмүүсийн анхаарлыг татаж, сайхан болгоод зогсохгүй, дэлхий дахинд, нийгмийн бүхий л түвшинд үр өгөөжөө батлан харуулж байна.

1997 онд тэрээр Амьдрах Урлагтай хамтран зөрчилдөөнийг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, тогтвортой хөгжлийн төсөл хэрэгжүүлэх, хүний үнэ цэнийг дэмжих зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр Олон улсын Хүний Үнэ цэнийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Энэтхэг, Африк, Өмнөд Америкт хоёр охин байгууллагын сайн дурынхан хөдөө орон нутгийн хүн ардын тогтвортой хөгжлийн ажлыг удирдан явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аль хэдийн 36000 тосгонд хүрч ажилласан байна.

Бусдын тусын төлөөх ажлыг урамшуулан зоригжуулах, цэцэн билгийг дэлхий дахинд түгээх

Хүмүүнлэгийн алдартай тэргүүлэгч Шри Шригийн хөтөлбөрүүд нь байгалийн гамшигт нэрвэгдэгсэд, алан хядагчдын халдлага болон дайнд өртөгсөд, дүрвэгсдийн хүүхдүүд, зөрчилдөөнтэй байгаа орон нутгийнхан болон бусад хүмүүст хүрдэг. Түүний мэдлэгийн хүч дэлхий даяарх эгзэгтэй бүс нутгуудад дээрх төслүүдийг хэрэгжүүлж буй сайн дурынхнаар дамжин оюун санааны зам дээр түлгуурласан бусдын төлөөх хариу нэхээгүй тусын давалгаанд түлхэх хүч нь болдог юм.

Оюун санааны багшийн хувьд Шри Шри йог, бясалгалын уламжлалыг сэргээж, хүмүүст 21 дүгээр зуунд тохирсон хувилбарыг нь санал болгож байна. Эртний мэргэн ухааныг дахин сэргээгээд зогсохгүй, Шри Шри хувь хүн болон нийгмийг өөрчлөх шинэ техникүүдийг гаргаж ирсэн юм. Эдгээрт сая сая хүмүүст стрессээсээ ангижран, дотоод дахь энергийн сангаа нээж, өдөр тутмын амьдралдаа амар амгаланг олж авахад нь тусалсан Сүдаршин Крияаг багтаажээ. 29-хөн жилийн хугацаанд түүний хөтөлбөрүүд нь 151 орны хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлсэн байна.

Амар амгалангийн бэлэг тэмдэг

Амар амгалангийн элчийн хувьд Шри Шри зөрчилдөөнийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дэлхий дахины олон нийтийн форум, цуглаан дээр өөрийн хүчирхийллээс ангид байх алсын хараагаа түгээдэг. Амар амгалангийн төлөө төвийг сахьсан хүний хувьд зөрчилдөөнтэй байгаа хүмүүст итгэл бэлэглэдэг. Ирак, Зааны ясан эрэг, Кашмир болон Бихарын сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгасан учир тэрээр сайшаал хүртжээ. Кришнадевараяаг Хаан ширээнд залах ёслолын 500 жилийн ойн хүрээнд Энэтхэгийн Карнатака мужийн Засгийн газраас түүнийг Хүлээн авах хорооны тэргүүнээр сонгов. Мөн Шри Шри нь Энэтхэгийн Кашмир мужийн Амарнат Шринэгийн Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Тэрээр өөрийн санаачлага болон хэлсэн үгэндээ хүний үнэ цэнийг хүчирхэгжүүлж, биднийг хамгийн дээд тодорхойлолтоор нь танин мэдэх хэрэгтэйг үргэлж онцлон тэмдэглэдэг. Олон шашны дасан зохицлыг хангаж, хэт шүтэх ёсноос ангижрах талаар олон соёлын боловсрол олгох нь бидний дэлхий дээрх тогтвортой амар амгаланд хүрэх түүний зорилгын онцгой нэг хэсэг нь юм.

Түүний ажил дэлхий дахины сая сая хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгч байгаа бөгөөд “Нэг дэлхийн гэр бүл” гэсэн уриан дор арьс өнгө, яс үндэс, шашнаас чанагш явж, дотоод болон гадаад амар амгаланг бий болгон, стресс, хүчирхийллээс ангид нийгмийг хүний үнэ цэнийг сэргээснээр бүтээж чадаж байна.