Бидний амьдралд стресс ядаргаа яаж сөргөөг нөлөөлдөгийг хүмүүс дутуу ухаарсаар иржээ. Ихэнхдээ сэтгэл болоод өнгөрсөнд уурлах, харамсах, гэмшдэг эсвэл ирээдүйд санаа зовж, догдолдог. Сэтгэлийн энэ өнгөрсөн, ирээдүйн хооронд савчих савчаа нь бидэнд болон эргэн тойрны хүмүүст стресс ядаргаа үүсгэж, яг одоо хийж буй үйлдэлийг маань үр дүн муутай болгодог. Үүнд амьсгал туслах бөгөөд амьсгал нь өнгөрсөн ирээдүйд савчих сэтгэлийг энэ биетэй холбох холбоос бөгөөд сэтгэл, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө хянаж, ажил хөдөлмөр, ар гэрийн амралтаа зохицуулангаа өөрийн жинхэнэ чадавхаа нээх түлхүүр нь болдог.
Курст багтсан хөтөлбөрүүдээс дурдвал:
- Амьдралын өдөр тутмын сорилтуудыг даван гарахад хэрэглэх мэдлэг
- Харилцааны дасгалууд
- Йог, сунгалтын ба тайвшруулах дасгалууд
- Бясалгал болон хүчирхэг амьсгалын техникүүд
- Хосгүй амьсгалын дасгал Сүдаршан Крияа
Курст сууснаар гарах үр дүнгийн хэсгээс:
- Стресс багасна.
- Илүү их эрч хүч, баяр баясгалан, урам зоригтой болно.
- Бүтээлч чадвар, (гэр болон ажил дээр) үйлдлийн үр дүн ихэснэ.
- Өөрийгөө хүндэтгэх чанар дээшлэнэ.
- Эрүүл мэнд сайжирна.
- Хүмүүстэй харилцах харьцаа сайжирна.
- Юмыг хүлээн авах болон шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ.
- Царай зүс гэрэлтэж, гоо сайхан болно.
- Залуужна.