Бясалгалын анагаах хүч

Benefits of meditation

“Бясалгалын үед эдгэрэх процесс явагддаг. Сэтгэл тайван, сэргэг, бүрэн хангалуун үед лазерын гэрэл мэт хүчтэй болж биеийг эрүүлжүүлдэг” - Шри Шри Рави Шанкар

Зөвхөн эрүүл үр л соёолдгийн адил эрүүл хүн амжилтанд хүрдэг.

Тэгэхээр эрүүл байхын тулд юу хийх вэ?

Эрүүл мэндийн төгс түвшинд очихын тулд, хүн тайван, сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой байх ёстой. Свастьяа гэдэг нь эрүүл мэнд юм. Мөн өөрийн оршихуйдаа байх гэсэн үг. Свастьяа буюу эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие, сэтгэлээр хязгаарлагдахгүй, тан руу сансрын сэтгэл - “индра” –гаас бэлэг болон ирдэг.

Бясалгал прана (амьдралын эрч хүч)-ийг нэмэгдүүлдэг

Прана (амьдралыг тэтгэгч энерги) нь бие болон сэтгэлийн эрүүл мэнд, сайн сайхан байхын хамгийн гол үндэс юм. Та бясалгалаар дамжуулан пранаг олж авна. Бие пранагаар дүүрэн байвал хүн сэргэг, эрч хүчтэй, хөгжилтэй байдаг. Пранагийн дутагдал нь нозоорол, уйтгар гуниг, идэвхгүй байдлын шалтгаан болно.

Бясалгалаар өвчнөө анагаахуй

  • Байгалийн хуулийг зөрчих: их идэх
  • Байгалиас ноогдуулах: ханиад, тахал
  • Өнгөрснөөс үлдсэн сэтгэгдэл буюу үйлийн үр

Байгаль өөрөө эдгээр өвчнүүдийг анагаадаг. Мөн ухамсар, сэтгэл зэрэгт зөрчилдөөн байж болно. Шийдэл нь бясалгах, зөрчилдөөнийг сул орхиж, зөв хооллох хэрэгтэй. Өвчнийг эрт илрүүлэх аваас дээрх 3 хүчин зүйлсийн нөлөөг үгүй хийж чадна.

Эрүүл мэнд болон өвчин махан биеийн мөн чанар нь юм. Та үүнд тэгтлээ их санаа зовох хэрэггүй. Өвчинд анхаарлаа хандуулах үед тухайн өвчинд илүү их хүч өгдөг. Бид эрүүл мэнд болон өвчний хослол. Үүнийг тунгаан бодоод эерэг сэтгэлтэй байвал өвчин эдгэрч эхэлнэ.

  • Бясалгалын тусламжтайгаар сэтгэлээ эмчил
  • Бясалгал эрхтэн тогтолцоонд хуримтлагдсан стрессийг гадагшлуулж, дахин хуримтлагдахаас хамгаалдаг. Та илүү аз жаргалтай болж, бүх зүйлсээс сайхныг нь олж харахыг хичээдэг болно.
  • Бясалгалын үед тархи тайвшран, бие, сэтгэлийн цогцыг бүхэлд нь шинэчилдэг.

Бясалгалаар сэтгэлийн хөдөлгөөний бохирдлыг цэвэрлэх

Магадгүй ирээдүйд хүмүүс сэтгэл гутралд орсныхоо төлөө шийтгүүлдэг болно, учир нь тэд сэтгэлийн хөдөлгөөний бохирдол үүсгэж байна! Эргэн тойрны хүмүүсээс сонсож буй үгс таны сэтгэлийн түвшинд нөлөөлдөг. Тэд амар амгалан, баяр хөөрийг өгч болно, эсвэл сэтгэл тавгүйтлийг үүсгэнэ. (жишээ нь: атаа жөтөө, хардалт, уур, сэтгэлээр унах, уйтгар гуниг зэрэг). Сэтгэл өөрийн Оршихуйдаа, төвдөө байхгүй учраас та энэ бүгдэд автдаг. Бясалгал нь сэтгэлийн хөдөлгөөний бохирдлыг хянах түлхүүр юм.

Бясалгалаар цэцэглэхүй

Бясалгал оюун санааны зам дээр өөрчлөлт авчирч чадна. Та амьдралын талаар хэр их суралцана тэр хэрээр бүх ертөнцийн нууц тайлагддаг. Амьдралын утга учир юу вэ? Зорилго нь юу вэ? Энэ дэлхий, хайр, мэдлэг гэж юу вэ...? гэх мэт асуултууд сэтгэлд төрж эхэлнэ.

Таны дотор нэгэнтээ эдгээр асуулт төрсөн бол өөрийгөө маш азтайд тооцох хэрэгтэй. Хариултыг нь олох шаардлагатай, гэхдээ ямар нэгэн номонд байхгүй. Та тэдгээрийг биеэрээ туулж, амсаж, мэдэрч, тэр өөрчлөлт, хувьсгалын гэрч нь болох ёстой. Дотроосоо өөрчлөгдөх нь танд төгс эрүүл мэндийг бэлэглэнэ. Тэгвэл тэр нахиа бүрэн дэлбээлсэн цэцэг болно.

Бясалгалаар дэлхийг эмчлэхүй

Бясалгал орчин тойрныг цэвэрлэдэг. Бясалгал болон Сүдаршин Крияа нь хүмүүсийн түрэмгий зан, хүчирхийллийг энэрэл нийгүүлсэл, хайр, халамж болгон хувиргадаг. Маш их стресст орсон хүн хэсэг хугацаанд байсан өрөөнд орох үед тэр хүн байхгүй байсан ч гэсэн та ямар ч шалтгаангүйгээр стресст орж эхэлдэг. Та яг л адилхан мэдрэмж, бодол, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрнэ.

Үүний адилаар дасан зохицол, нийцэл байгаа газар танд сайхан санагддаг – Сатсан болж буй газар тийм байдаг. Та яагаад гэж гайхах байх. Мэдрэмжүүд биен дотроос ялгардаггүй, эргэн тойронд байдаг. Амьсгал, сэтгэл ч мөн адил. Орчин тойронд бүхэлд нь бий, учир нь сэтгэл 5 элементээс нарийн юм. (шороо, ус, гал, хий, огторгуй). Хэрэв гал асаж байвал халуун нь зөвхөн галд биш, мөн эргэн тойронд нь түгдэгтэй адил юм.

Жич: Хэрэв та аз жаргалгүй, сэтгэл гутралд орсон байвал, үүнийг мэдэрч байгаа нь ганцхан та биш, эргэн тойрондоо үүнийгээ тарааж байдаг.

Өнөөгийн дэлхийн зөрчилдөөн, өвчлөлтэй үед хүн бүр өдөр болгон хэсэгхэн бясалгал хийх нь чухал байна. Бясалгалаар дамжуулан, та сөрөг долгионыг тэглэж чадах бөгөөд, тэгснээрээ илүү эв нэгдэлтэй орчинг бий болгоно.

Анагаах амьсгал болон бясалгал

Амьдрах Урлагийн үнэт эрдэнэ нь Сүдаршин Крияа хэмээн нэрлэгдсэн анагаах амьсгал юм.

Энэхүү ховор амьсгалын дасгал нь энергээр тэтгэгч юм:

  • Эс бүр хүчилтөрөгчөөр дүүрч, шинэ амьдралаар бялхдаг.
  • Биен дэх сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг хөөж гаргана.
  • Сэтгэлийн бачимдал, урам хугарал, уур бухимдлыг гадагшлуулдаг.
  • Сэтгэл зовнил, гутрал, нозоорсон байдал арилна.
  • Бие болон сэтгэлд уужралыг өгдөг.

Дасгал хийсний дараа хүн тайван болж, төвдөө ирдэг бөгөөд дэлхий болон өөрийнхөө талаар тодорхой ойлголттой болдог. Энэ мөчийн аз жаргалыг мэдэрснээрээ та зүрхнээсээ инээмсэглэх чадвартай болно. Та өөртөө сайхан санагдах үед хэнтэй ч харилцсан хайр аяндаа урсдаг.

‘Анагаах амьсгалыг хийгээд бясалгаарай. Энэ дасгалууд таныг бүрэн хувиргаж, гүн доторх хайрыг тань асаана.’