Хүүхдээ танихуй

Эцэг эх хүүхэд, өсвөр насныхантай илүү сайнаар яаж харилцах боломжтой вэ? Амьдрах Урлаг нь хүүхэд, өсвөр насны зан үйл, тэдэнд нөлөөлөх тулгамдсан асуудлыг хөндөж тодруулах  богинохон  семинарыг санал болгож байна. Хүүхдүүдээ чанд хатуу, шударга, мөн хөгжилтэйгээр халамжилж өсгөж, тэднийг ойлгож, хариулахад та суралцана. 

Хүүхдээ танихуй семинар 8-13 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан. 

Хүүхдийн үзэл бодол насанд хүрсэн хүнийхээс эрс ялгаатай. Хүүхэд аливааг харах байдал нь  гайхаж шагширсан, мэл гайхсан, сэтгэл догдлом, гэм зэмгүй бурханлаг, томоогүй энгийн  байдаг. Эхний хэдэн жил багш, эцэг эхчүүд хүүхдүүдийн орчинд томоохон байр суурийг эзэлдэг ч тэдний хооронд үндсэн ялгаа байсаар л байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хүүхэд орчиндоо аажмаар дасаж орчны ажиглалтаас олж авсан зүйлийнхээ талаар санаа оноогоо илэрхийлж эхэлдэг байна.

Энэ "соёл иргэншил"-ийн үл ойлголцолоос болж хүүхдүүд ээж аав намайг ойлгодоггүй гэдэг бол эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргасан үйлдэл бүрт бухимддаг. Уг "соёл иргэншлийн ялгаа" гүнзгийрвэл эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа муудаж, гэр бүлийн гишүүдийн дунд хагаралыг бий болгох боломжтой.  

Хүүхдээ Танихуй (ХТ) семинар эцэг эхчүүдэд хүүхдээ илүү сайн ойлгож, улмаар гэр бүлийн амьдралын чанарыг эрс сайжруулахад  туслахад зориулагдан бүтээгдсэн. ХТ семинар хүүхдийн зан үйлийн хэлбэрийн язгуур шалтгааныг задлан шинжилж, хүүхдийг бүрэн боломж бололцоогоор дэлбээлж цэцэглэхэд туслах мэдлэгээр хангана. Хүүхэд өсөж том болж өсвөр насыг туулж насанд хүрэхэд хоорондын харилцааны сайн сайхныг хадгалах нь амин чухал юм. 

 

Семинарын ач тус

ХТСеминар эцэг эхчүүдэд:

  • Хүүхдээ илүү сайн ойлгохад
  • Хүүхдүүд яагаад ийм зан ааш гаргадагийг таньж мэдэхэд
  • хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зөв алхамуудад суралцах 
  • Хүүхдүүдтэйгээ чанарлаг цаг хугацааг өнгөрүүлэхэд тус тус тусалдаг. 

Танилцуулга

3 цагийн харилцаан дээр үндэслэсэн семинар

Суух болзол шалгуурууд

  • Байхгүй