Шорон, гяндан, засан хүмүүжүүлэх хөтөлбөр

“Хүмүүс өвдвөл эмнэлэгт үзүүлж, зохих эм танг өгч тэнхрүүлдэг. Зан авир нь  эвдэрвэл засан хүмүүжүүлэх газар руу аваачдаг. Гэлээ гэхдээ уг эм танг мартчихдаг.”Шри Шри Рави Шанкар

Хүчирхийлэлийн гинжин урвалыг таслахуй

Амьдрах урлагийн засангийн хөтөлбөр нь бие, сэтгэлийг цэвэрлэх үр дүнтэй амьсгалын дасгалыг заадаг. Шүүх, таслан шийдвэрлэх явц нь тухайн хүнд стресс дагуулдаг нь нийтлэг. АУ-ийн засангийн хөтөлбөр нь гэмт хэрэгт холбогдсон хүүхэд хөвөө, гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч, түүний буруутан, золиос, засан хүмүүжүүлэх газрын офицер, албан хаагчид гээд бүх шүүх таслан шийдэх албаныхан бүгдэд үйлчилдэг. Тусгай сургагдсан багш 8-10 хоногт 20 цагаар хичээл орно. Курст хамрагдагсад хуримтлагдсан стрес, сэтгэлийн  сөрөг муу хөдөлгөөнөөс салах амьсгалын дасгал сурдаг ба цааш нийгэмд амьдрах чадварыг заадаг. Өнгөрсөн, үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээн, түүнийгээ зөвшөөрч ирээдүйн зөрчил, стресстэй нөхцөл байдлыг амжилттайгаар зохицуулахыг оролцогсдод олгодог. Хөтөлбөрийн үндсэн санаа нь  төрөхдөө муу хүн болж төрсөн хүн гэж байддаггүй, харин мэдрэлийн тогтолцоонд үүссэн стресээс болж гэмт хэрэгтэн болсон. Буруутан бүрийн дотор тусламж эрэн орилж буй нэгэн хохирогч байдаг. Та уг хэрэгтэнг эмчлэхийг мэдэж байвал түүний дотоод ертөнцөөс гэмт зэмийг арилгаж чадна.

Хамгийн хүнд хэрэгтэн өөрчлөгдөж, өр нимгэн, шив шинэ хувь хүн болж төлөвшдөг нь энэ сургалтын үр өгөөж бөгөөд хүчирхийлэл, буруудал, өөрийгөө зэмлэн буруутгах гинжин урвалыг таслах энэрэнгүй үр дүнтэй шийдэлийг  өөрт нь өгдөг. Сударшан Крия--амьсгалын  хэмнэлт дасгал хийснээр түрэмгий догшин, уур уцаар, бухимдал нь эерэг сайн, урам зоригтой  баяр хөөртэй энергээр солигддог.

Монгол улсад 2006 оноос эхлэн ШШГЕГ-тай хамтран хорих анги, Дэнжийн 1000-н Албадан Саатуулах Газар, "Дэлхийн эмч нар" ТББ хамтран Төв аймгийн Баян сум дахъ СМДӨАЭАХХГ-т дээрхи сургалтыг явуулж байна.

Сургалтын хөтөлбөрт хамрагдсан хүмүүст дараахи үр нөлөө илт мэдрэгдэж ажиглагдана:

  • 80% нь анх удаа гүн унтаж амарна.
  • Уушигны хүчин чадал 3 дахин нэмэгдэж дархлаа сайжирна.
  • Богино хугацаанд цэвэр агаарыг биендээ хуримтлуулж сурна.
  • Арьсны харшил, ургамлын харшил эсэргүүцэх хүч нэмэгдэнэ.
  • Үе мөчний болон зүрхний үйл ажиллагаа сайжирна.
  • Цусны эргэлт түргэсч биеийн хүйтэн хэсгүүд халж эхэлнэ.
  • Өөрийгөө үнэлэх, хүндлэх байдал сайжирна.
  • Төрөл бүрийн химийн бодис хэрэглэх муу зуршил, сэтгэл зүйн хамаарал дарамт ангижирч эхэлнэ.
  • Бодит байдал ахуйг зөв тусган авдаг болох бөгөөд дотоод болон гадаад зөрчлөө зохистойгоор шийддэг болно.
  • Хүч хэрэглэхээс татгалздаг болно.
  • Хар тамхины хэрэглээг жигшин үгүйсэгдэг болно.
  • Сэтгэлд хуримтлагдсан дарамтнаасаа аажим цэвэрлэгдэнэ.
  • Нүүр нь гэрэлтэж хийморь сэргэнэ.

Эдгээр сайн үр нөлөө нь сургалтанд хамрагсадын бодит амьдрал, бие, сэтгэл, оюунд буй болсон эерэг өөрчлөлт бөгөөд удаа дараагийн сургалтаас бүртгэн авах үед оролцогчдын хамгийн олон давтагдсан, дотоод, гадаад илэрлээс сонгон шүүж, авсан болно.

Видео сэтгэгдэл Төв аймгийн Баян сум дахъ СМДӨАЭАХХГ-ын Сэтгэл зүйч болон судлаач эмч, мэргэжилтнүүдийн Амьдрах урлаг курсын талаарх сэтгэгдэл

Оролцогчид болон Цэргийн албан хаагчдын сэтгэгдлийг болон биеийн эрүүл мэндэд орсон өөрчлөлтийг хавсаргав.