Эрх мэдлийн төлөөх суудлаар бахархах уу/үйлчлэх үү?

Төр засгийн дээд гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэлд зугаацан ташуурах бус хүмүүст үйлчлэх зорилготой. Суудалыг үйлчлэхээсээ илүү зугаа цэнгэл эсвэл нэр хүнд олох зорилгоор хэрэглэвэл нийгэм бүхэлдээ авилгалд өртөж, уруудан буурч, ёс зүйн доройтолд ордог. Айдас, аюулын харанга нийгмийг нөмөрч, хүний мөс чанар алдагдана. Айдас аюулыг даван гарах гэсэн хүсэл нь хүн төрөлхтөний хувьд төрөлхийн зүйл бөгөөд аюулгүй байдлыг мэдрэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг. Үүний үр дагавар нь эрх мэдлийн суудлын төлөөх тэмцэл юм. Гэхдээ эрх мэдлийн араас шунах нь үнэндээ эрх мэдэлгүй хүмүүсийн хийдэг ажил юм. Тэд албан тушаалаа аваад ч маш багыг амжуулна. Иймд тэднийг бүү зэмлэ. Эрх мэдлээ өөртөө авсан ч айдас нь өөрөөс нь салдаггүй нь хөгийн. Үнэндээ энэ нь улам нэмэгддэг. Айдас түгшүүртэй бол бүтээлч санаа гаралгүй, нийгэмд ч тэр өөрийнхөө төлөө ч тэр ихийг хийдэггүй.

Гол төлөв ийм зүйлийг эрх мэдэлтнүүдээс бид сонсдог нь тэдний дагалдагч нар заасан замаар нь явахгүй бол огцорно гэж, өөрсдийгөө үгүй хийнэ гэж айлгадаг. Нэг нь өөрийгөө золиослон, албан тушаал, хариуцлагаасаа огцорохоороо бахархаж, айлгах нь тэнэг хэрэг. Ард түмнээс сонгогдсон ариун үүрэг хариуцлагаасаа татгалзах нь маш хариуцлагагүй явдал. Дээд эрх мэдэл гэдэг нь татгалзан бахархах тийм тансаг зүйл биш. Хэн нэгэнд сайдын албан тушаал тохоох, олгох гэдэг нь хамгийн сайн үйлчилгээ шаардах, шагнал урамшуулал авахгүй байх гэдэгтэй агаар нэг утгыг агуулна.

Өөрийн дотоод хүч чадлаа ухаарвал, бусдад үйлчлэхэд танд суудал эсвэл албан тушаал хэрэггүй. Та Махатма Ганди шиг албан тушаалгүйгээр илүү сайн сайхныг хийж чадна.

Ихэнх жолоодогч шинэчлэгч биш, шинэчлэгч жолооддоггүй.

Ард түмний гол хөдөлгөгч хүч нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн бөгөөд ялангуяа энэ нь бичиг үсэггүйдэл өндөр, боловсрол нимгэн үед илүү их. Үүнийг улс төрийн намууд, шашны тэргүүнүүд богино хугацааны ашиг хонжоо олохын тулд буруугаар ашигладаг. Үүний эсрэг цорын ганц арга нь шинжлэх ухаан, оюун санааны ухаан хоёуланг барьсан алсыг харсан боловсролоор хангаснаар шийдэнэ.

Улс төрийн ихэнх удирдагчид жинхэнэ үйлчлэхүйн талаарх мэдлэг дутуу байдаг. Цөөхөн нь л арьс өнгө, шашин шүтлэг, үндэстэний хил хязгаараас дээгүүр гардаг. Үлдсэн нь эдгээртээ гацчихдаг. Ийм улс төрийн удирдагч өөрсдөө ч тэр, өрөөл бусдад ч тэр хортой. Бусад мэргэжлийн адил улс төрчдийг боловсруулах тогтолцоотой байх хэрэгтэй. Хариуцлага үүрэх тодорхой түвшний нийгмийн боловсрол, боловсрохуй хэрэгтэй. Дэлхий нэг гэр бүл-Васудева кутумбакам-ойлголт бий болоход илүү их хичээл чармайлт шаардагдана. Сайд дээд тушаалтан бүр өөрийн эргэн тойрон дахь зусарч бялдууч байдлыг ойшоож үзэлгүй, юу зөв, юу буруу болохыг угаасаа таниж мэддэг өөрийнхөө тэнгэрлэг удирдамж, дотоод дуу хоолойгоо заавал сонсож, сурч чадах ёстой юм.

Бид үзэн ядах, үл итгэлцэх улс төрөөс зайлсхийх хэрэгтэй. Жинхэнэ улс төр нь анги давхарга, шашин шүтлэг, үзэл суртал, хэл соёлоор нь нийгмийн бүлэглэлийг хооронд нь дайсагналцал, үзэн ядалтыг бий болгох бус, харин ард олон нийтээр бүгдийг халамжлахад оршино. Ард олонд үйлчлэх нь эрх мэдэл, зугаа цэнгэл бус, харин улс төрийнхөө гол зорилго болгох үед, улс орон илүү хурдан хөгжиж, хүн бүр хувийнхаа ашиг хонжоо дээр төвлөрөхийн оронд үйлчлэхийн төлөө өрсөлдөнө. Харамсалтай нь энэ нь үргэлж ийм биш байна. Өнөөдөр намууд нийтлэг зорилгын төлөө бус харин нийтлэг дайсануудтай учраас л хоорондоо хамтран ажилладаг. Энэ үед гол үндэс нь дайсагналцал, үзэн ядалт айдас, тийм үү үгүй юу? Хүмүүсийн хооронд, удирдагч нарын дунд бие биенээ үзэж чадахгүй, дайсагнах нь зүрхийг минь өвтгөдөг. Сөрөг намууд улс орны хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ажиллах хэрэгтэй. Улс төрчдийн дайсагнал үзэн ядалт төгсгөл болох хэрэгтэй.

Нэгэн газрын эзэн хоёр цэцэрлэгч ээлжээр ажиллуулжээ. Цэцэрлэг ямар байх талаар хоорондоо санал нэгдсэнгүй. Нэг нь газар хагалсаны дараа өдөр, нөгөө нь ирээд хийсэн зүйлийг буцаагаад өөрийнхөөрөө хийдэг байж. Ийм маягаар сар өнгөрч. Тэд бие биенийхээ ажлыг өөрчилж, өөрийнхөөрөө хийсээр л байв. Эцэс сүүлд нь газар нь хатаж, ямар ч үржил шимгүй болж, тэдний бүхий л хичээл чармайлт талаар өнгөрч гэнэ.

Ийм зүйлийг гагцхүү улс төрийн намууд хийдэг. Ихэнх цагаа бусдын нэр төрийг гутаах, хийчихсэн зүйлийг хийгээгүй гэхэд зарцуулж байна. Өнөөдөр намууд бие биенээ дэмжиж, хүндэтгэхэд улс оронд маань үнэхээр нар мандана. Сөрөг намууд ядуусыг өөртөө итгэлтэй, баячуудыг нь өгөөмөр, боловсролтой хүмүүсийг худалч бус, гэнэн гэмгүй нэгнийг тэнэг биш болгох нэгэн зорилго өөд ажиллах үед л улс орны мандан бадрах Алтан үе ирнэ.

By Gurudev Sri Sri Ravi Shankar