Багшийн удирдлагатай бясалгал

Guided meditation

Хүн бүр бясалгалын талаар өөр өөр бодолтой байдаг. Олонх нь бясалгалыг ямар нэгэн зүйл дээр төвлөрөх гэдэг. Шри Шри Рави Шанкар харин бясалгал нь үл төвлөрөл юм гэжээ. Бясалгал нь одоо цагийг хүлээн зөвшөөрч – мөч бүрт бүрэн амьдрахыг хэлдэг. Гайхалтай нь бясалгалын үр нөлөөгөөр төвлөрөл нэмэгддэг. Удирдлагатай бясалгалын тусламжтайгаар хүн өөрийн гүндээ орж, бүрэн ухааралтайгаар амарч чаддаг. Мастер удирдаж байх үед бясалгал огт хүчин чармайлтгүйгээр явагдана.

Бид ихэнхдээ өөрсдийгөө биеэрээ тодорхойлдог. Удирдлагатай бясалгал нь биднийг биеийн түвшингээс сүнсний түвшин рүү аваачиж, бидний оюун санааны замын аялалыг илүү сайхан бөгөөд хурдан болгодог. Удирлагатай бясалгалыг байнга хийснээр тухайн хүний амьдрал өөрчлөгдөөд зогсохгүй мөн эргэн тойрон нь бүхэлдээ өөрчлөгддөг.

Амьдрах Урлагийн үндэслэгч Шри Шри Рави Шанкар энэ дэлхийд олон төрлийн бясалгалыг удирдан, мөн бясалгалын курсуудыг бий болгожээ. Амьдрах Урлагийн курс болгон – Үндсэн курс, Дээд курс, Сахаж Самади бясалгал, Шри Шри Йог болон ДСН курст багшийн удирдлагатай бясалгалууд багтдаг бөгөөд хүнд хэрхэн бясалгахыг заадаг.

Шри Шри Рави Шанкарын удирдсан бясалгалуудын заримаас нь дурдвал:

  • Нарны бясалгал
  • Бүтэн сарны бясалгал
  • Панчакоша бясалгал
  • Гэрлэн биений бясалгал
  • Хари Ум бясалгал
  • Инээмсэглэлдээ дэлбээлэхүй бясалгал
  • Ум бясалгал
  • Сэтгэл хангалуун байдлын бясалгал
  • Рам бясалгал
  • Хара бясалгал

Амьрах Урлагийн Тэнгэрлэгийн дэлгүүрт дээрх бясалгалууд бий.

Гүн бясалгалын үед та цаг байдаг бөгөөд бүх зүйлс таны дотоодод болдог. Үүлс тэнгэрт ирээд буцдаг шиг үйл явдлууд таны дотор тохиож байдаг. Та цагаас хоцорч яваа бол уйтгартай, залхуутай. Цаг танаас хоцорч яваа үед та гайхшрал, шоконд орох болно. Үйл явдлуудыг та шингээж чадахгүй. Цаг хугацаатай цуг байгаа үед л та ухаантай, амар амгалан байдаг. – Дээрхийн Гэгээнтэн Шри Шри Рави Шанкар