Бясалгалын дээд шатны курс

advance meditation course

Бясалгалтай хамт амрахуй

Амрах болон аз жаргал хоёр жинхэнэ амралтыг бий болгодог. Ихэнхдээ хүмүүс амралтанд явахдаа ядарч, наранд борлосон ирэх бөгөөд тамир орохын тулд дахин хэд хоног хэрэгтэй болдог! Жинхэнэ амралт гэдэг нь таныг эрч хүчээр дүүргэж, ядраадаггүй зүйлийг хэлнэ. Цэцэн билэг шиг таныг энергээр дүүргэх зүйл үгүй гэдгийг санаарай. Эргэлзээ, гомдол нь амрахад саад болдог.

Амралтанд явахаар хөдлөх үедээ л түүний эхэлж байгааг нь мэдэх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ туйлын аз жаргалыг олно хэмээн найдаж байдаг. Яг л хүүхдүүд шиг очих газраа хүлээлгүйгээр мөч хором бүрт баяр жаргалтай бай.

Та нэг газар л аз жаргалтай байж чадахгүй бол өөр хаана ч тэр хэвээрээ байна. Хэрэв та нэг завийг яаж сэлүүрдэхээ мэдэхгүй бол өөр ямар ч завийг сэлүүрдэж чадахгүй.

Амралтаасаа хамгийн их сэтгэл ханамжийг авахын тулд та ямар нэгэн бүтээлч зүйл хийж, севанд оролцох хэрэгтэй. Бясалгал болон залбирлыг өөрийн амралтын нэг хэсэг болгохоо хэзээ ч бүү мартаарай.

Хэрэв таны өдрүүд ариун байвал, өдөр бүр амралт болно!

Амьдрах Урлагийн Дээд курс танд бүрэн дүүрэн, төгс амралтыг өгнө. Бясалгал хийн амарснаар бие, сэтгэл тайван болдог. Олон төрлийн ачаалал, өдөр тутмын үүрэгт ажлаас үүдэлтэй бие болон сэтгэлийн ядаргааг тайлж амраана.