Гүрүдэвийн хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүд нь дэлхийн өнцөг булан бүрд олон зуун сая хүнд стрессгүй, тайван, сайн сайхан байдлыг мэдрэхэд тусалсаар байна. Хөтөлбөрүүдийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн эртний Иогийн арга техник дээр үндэслэсэн бөгөөд эдгээр нь Гүрүдэвийн санал болгож буй бие бялдар, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх хүчирхэг амьсгалын техник Сударшан Крияа™-г багтаасан байдаг. Хөтөлбөрийн арга техникүүд сэтгэл гутралыг арилгах, стрессийн даавар кортизолыг бууруулах, дархлааны тогтолцоог хүчирхэгжүүлэхэд нөлөөлдөг болохыг нэр хүндтэй, бие даасан анагаах ухааны судалгааны байгууллагуудын судалгаагаар батлан харуулсан билээ.
Түүний мессежийн хүчээр дэлхий даяар олон сая сайн дурынхан бусдад туслах томоохон төслүүдэд идэвхийлэн оролцож байна.
Гүрүдэв дэлхий нийтийн хүндлэл хүлээсэн манлайлагчийн хувиар энх тайвны хэлэлцээрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэтхэгийн Кашмир, Ассам, Бихар-аас эхлээд Колумб, Косово, Ирак, Сир, Кот д’Ивуар хүртэл, Гүрүдэвийн хөтөлбөрүүд зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдод энх тайвны замыг сонгоход бодитоор нөлөөлсөн олон баримт бий. Хүчирхийлэл, мөргөлдөөн ширүүсэж буй өнөө цагт энх тайван, эв нэгдэлтэй нийгмийг бүтээхийн тулд хүн нэг бүр дотооддоо амгалан тайван байх аргыг Гүрүдэв санал болгож байна.