ТОД ХАРЪЯ ГЭВЭЛ НҮДЭЭ АНЬ

Өдөр тутмын завгүй хэмнэл бидэнд амрах цаг өгдөггүй

Амгалан тайван байх мөчүүд ховордоод, бие сэтгэл тавгүй. Ажил, эхнэр нөхөр, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад дарагдсан үед баяр жаргалтай байх нь битгий хэл амьдралаа зохицуулна гэдэг бэрх санагддаг.

Illustration of meditative posture in Sahaj Samadhi Meditation course

Гэхдээ сайн мэдээ гэвэл та одоо энэ байдлыг өөрчлөх шийдвэр гаргаж чадна. Та өөртөө дотоод амар амгаланг бэлэглэж чадна.

Group yoga meditation session in a serene outdoor setting
Illustration of meditative posture in Sahaj Samadhi Meditation course

Гэхдээ сайн мэдээ гэвэл та одоо энэ байдлыг өөрчлөх шийдвэр гаргаж чадна. Та өөртөө дотоод амар амгаланг бэлэглэж чадна.

Энэ бясалгалын хичээлийг юу гайхалтай болгодог вэ?

A purple colored arrow pointing upwards

Хүчирхэгжүүлнэ

Мэдрэл, дархлаа, зүрх судасны тогтолцоо

A purple colored arrow pointing downwards

Бууруулна

Стресс, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр

A purple colored arrow pointing upwards

Сайжруулна

Эрч хүч, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд

Хөтөлбөрийн Агуулга

Бясалгах Урлаг - Сахаж Самадхи

Санскрит хэлнээ Сахаж гэдэг нь идэвхийлэл чармайлтгүй гэсэн утгатай. Самадхи гэдэг нь бясалгал – алхах, унтах, зүүдлэхээс чанад төрөлх мэдрэмж. Бясалгал бол эрч хүч, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хязгааргүй амар амгалангийн дуусашгүй нөөц юм. 

Мантра бясалгалын хөтөлбөрөөр:

Өөрийн мантратай болно: Багш танд насан туршдаа дотоод гүндээ нэвтрэх түлхүүр болсон зөвхөн таны цор ганц онцгой мантраг өгөх болно.  

Бясалгалын үндсэн суурь ойлголтыг мэдэж авна: Энэ хөтөлбөр анхлан сурагчдад хамгийн тохиромжтой. Өдөр тутмын дасгал, дадлын үр нөлөөг нэмэгдүүлэх техникүүдийг сурахын зэрэгцээ бясалгалын үндсэн зарчмыг мэдэх болно. 

Давтлага хичээлд хамрагдах: Бодлоо намжааж, анхаарал сарнилыг арилган өөрийгөө таних давтлага хичээлд насан туршдаа хамрагдаж, дасгалын үеэр төрсөн асуултаа багшаас асууж, эргэлзээгээ арилгах боломжтой.

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

Удахгүй болох курсууд

ОРОЛЦОГЧДЫН МЭДРЭМЖ, СЭТГЭГДЭЛ

Оролцогчид бидний талаар юу хэлэв?

Түгээмэл асуултууд

Хэрхэн өөрт ойр байрлах сахаж бясалгалын хөтөлбөр зохион байгуулагдах төвийг мэдэх вэ?

Манай бясалгалын хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрд онлайн болон танхимаар зохион байгуулагддаг. Та энэ вэбсайтын "Хөтөлбөр хайх" функцийг ашиглан танд ойр зохион байгуулагдах хөтөлбөрийг олох боломжтой.

Энэ бясалгалын хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг вэ?

Бясалгалын хөтөлбөр өдөрт 2 цагаар 3 өдөр буюу нийт 6 цаг үргэлжилдэг. 

Бясалгалын хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар шаардлага тавигдах вэ?

Урьдчилсан шаардлага байхгүй. 18-аас дээш насны хүн бүрийг урьж байна!

44 жил

бусдад тусалж

180 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Энгийн хэрнэ хүчирхэг техникээр хүссэн цагтаа, хүссэн газраа бясалга