Танилцуулах Семинар
Эртний амьсгалын техник, бясалгалын нууцыг нээ. Сударшан Крияа™ таны оюун ухаан болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар том өөрчлөлт авчирч болохыг мэдрээрэй.
Эртний амьсгалын техник, бясалгалын нууцыг нээ. Сударшан Крияа™ таны оюун ухаан болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар том өөрчлөлт авчирч болохыг мэдрээрэй.
Амьсгал бол праны гол эх үүсвэр; прана бол үндсэн амьдралын-хүч энерги. Прана нь бие, сэтгэлийн эрүүл мэнд болон сайн сайхан байдлын суурь болдог. Прана өндөр байх үед хүн эрүүл саруул, сонор сэргэг, эрч хүчтэй байдаг. Сударшан Крияа™ нь тухайн өдөр хуримтлагдсан стресс болон хорт бодисын 90 гаруй хувийг гадагшлуулж праныг нэмэгдүүлдэг.


Сударшан Крияа ™ -г тогтмол хийх нь сэтгэл зүй, бие бялдар, оюун ухаан болон оюун санаанд ач тустай болохыг олон тооны шинжлэх ухааны судалгаагаар баталсаар байна.
Стресс, сэтгэлийн түгшүүр, амьдралын гэнэтийн сорилтыг даван туулахад тань туслах хүчирхэг амьсгалын техник Сударшан Крияа™-г мэдрээрэй.
Гүн амралт болон нойрны чанар
Тогтоон төвлөрөх техник сурснаар одоо цагаас баяр баяслыг мэдэрч, дархлааны хариу урвал нэмэгдэнэ.
Серотонин 70% нэмэгдэж, кортизол 56%-иар буурч, стресс, сэтгэл гутрал болон сэтгэл түгшлийн ерөнхий түвшин буурна.
Биеийн уян хатан байдал, сэтгэлийн уян зөөлөн байдлыг нэмэгдүүлэх иогийн байрлалуудыг (асана) сурна.
Эндорфин, эрч хүч, бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнд
Энэхүү хөтөлбөрөөс та дараах зүйлсийг сурна.
Сударшан Крияа™: 800 сая гаруй хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулж дэлхий нийтэд танигдсан Амьдрах Урлагийн патент бүхий амьсгалын техник.
Иог - бие махбодоос чанад: Бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны тодорхой саруул байдал, сэтгэл хөдлөлийн тогтвор, оюун санааны нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх тусгай иогийн дасгалууд.
Сэтгэлийн ажиллах зарчим: Сэтгэлээ тайвшруулж, бодол санаагаа цэгцэлж сурснаар зорилгоо бодит болгож чадна.
Багшийн удирдлагатай бясалгал: Зэнгийн далайгаа олоход тань туслах хүчирхэг хэрнэ үнэхээр хялбар багшийн заавартай бясалгалаар гүн бясалгаарай.
Манай иог болон амьсгалын техникийн хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрд явагддаг. Та энэ вэбсайтын "Хөтөлбөр хайх" функцийг ашиглан танд ойр зохион байгуулагдах хөтөлбөрийг олох боломжтой.
Сургалт 3 өдөр, нийт 9 цаг үргэлжилнэ.
Урьдчилсан шаардлага байхгүй. 18 аас дээш насны хүн бүрийг урьж байна!
Тийм! Энэ талаар хийгдсэн олон судалгаа байдаг. Нэгэн судалгаагаар, Сударшан Крияа™ хийснээр хөнгөн зэргийн даралт ихсэлттэй 26 хүний диастолын (доод) даралт мэдэгдэхүйц буурсан байна.
Сударшан Крияа™ түгшүүр болон сэтгэл гутралыг намжаахад үр дүнтэй болохыг судалгаагаар харуулсан. Гэхдээ энэ нь эмчийн зөвлөсөн эмчилгээг орлуулах зүйл огт биш. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Амьдрах Урлагийн багштай холбогдоно уу.
бусдад тусалж
10,000 гаруй хотод
багш нар
хүмүүст хүрсэн
Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.
Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна.
Амьсгалын нууцыг нээж, сэтгэлийн хүчийг ашигла