ТҮР АМСХИЙ

Завгүй амьдрал. Утас хангинаж, гэр бүлийн жижиг маргаан, товлосон хугацаа, ажлын дарамт ... Заримдаа бүгдийг нь түр зогсоогоод зүгээр л… амрахыг хүсдэггүй гэж үү?

Хариулт нь энэ байна!

Амьдрах Урлагийн Дуу Хураах хөтөлбөр танд дотоод гүндээ нэвтэрч, сэтгэлийн тасралтгүй шуугианаас түр амсхийх боломж олгоно. Үр дүнд нь та илүү ул суурьтай, төвлөрсөн сэтгэлээр амьдралаа эргээд гартаа оруулахад бэлэн болно.

Purple colored outline of a person performing meditation

Дуу хураах хөтөлбөр нь ахисан түвшний бясалгалын хөтөлбөр бөгөөд таны бие, сэтгэл, оюун санаанд зориулсан төгс амралт юм.

Serene view of mist-covered hills with wooden cabins and terraced fields
Purple colored outline of a person performing meditation

Дуу хураах хөтөлбөр нь ахисан түвшний бясалгалын хөтөлбөр бөгөөд таны бие, сэтгэл, оюун санаанд зориулсан төгс амралт юм.

Дуу Хураах Урлаг бясалгалын хөтөлбөрийн зарим үр өгөөж

A purple colored arrow pointing downwards

Буурна

Стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшил

A purple colored arrow pointing upwards

Нойр

Гүн бөгөөд чанартай болно

A purple colored arrow pointing upwards

Сайжирна 

Бусадтай харилцах харилцаа, ойлголцол

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

ДУУ ХУРААХ УРЛАГ

4 өдөр дуугаа хурааж, тусгайлан боловсруулсан техникүүдийн тусламжаар дотоод руугаа гайхалтай аялалд гарна. Тухайлбал:

Гүн бясалгалууд: Хөндий ба хоосон" багшийн удирдлагатай бясалгал нь хөтөлбөрийн тулгуур багана бөгөөд таныг дотоод гүнд тань хүргэж, гүн амрааж, сэтгэлийг цэвэр тунгалаг болгоно.

Иог: Тусгайлан боловсруулсан иогийн дасгалаар өглөөг эхлүүлснээр бясалгал тань гүн болж, бие сэтгэл тань нэгдэнэ. Иог хоргүйжүүлж, хөнгөн мэдрэмж төрүүлдэг.

Сударшан Крияа™: Өдөр бүр анги хамт олноороо хийж Сударшан Крияа™ ний өдөр тутмын дадлаа батжуулаарай.

Ведийн Мэргэн Ухаан: Гүрүдэв Шри Шри Рави Шанкар багшийн тайлбарласан мэдлэгээр сэтгэлгээний хэв маягаа тэлж, амьдралыг шинэ өнцгөөс харах болно.

Мудра: Өмнө сурсан Пранаяама амьсгалын дасгалаа батжуулахаас гадна Мудра буюу гарын байрлалыг өөрчлөх байдлаар энергийн урсгалаа чиглүүлэх нарийн техник эзэмшинэ.

Суралцах: Гэртээ хийх ахисан түвшний бясалгалын техник, заавар.

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

Удахгүй болох курсууд

ОРОЛЦОГЧДЫН МЭДРЭМЖ, СЭТГЭГДЭЛ

Оролцогчид бидний талаар юу хэлэв?

Түгээмэл асуултууд

Дуу хураах хөтөлбөр хаана зохион байгуулагддаг вэ?

Таны сонгосон хөтөлбөрийн хэлбэрээс хамаарна. Амьдрах Урлагийн төвүүдэд танхимаар, мөн Зүүм платформоор онлайн хэлбэрээр зохион байгуулагддаг.

Ахисан түвшний бясалгалын хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг вэ?

Ахисан түвшний бясалгалын хөтөлбөр нь 3-4 өдөр үргэлжилдэг.

Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар шаардлага тавигдах вэ?

Уг хөтөлбөрт хамрагдахын өмнө та Амьдрах Урлагийн Аз Жаргалын хөтөлбөрийг дүүргэсэн байх шаардлагатай. 

44 жил

бусдад тусалж

180 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Гүн амралтыг мэдэрч, тогтуун сэтгэлээр дахин сэргэ