Хүүхдийнхээ цэцэглэн хөгжихийг харцгаая 

АРТ Эксэл хөтөлбөр хүүхдүүдэд амьдралын сорилт, бэрхшээлийг эергээр даван туулахад тусална.

АРТ Эксэл хөтөлбөр амьсгалын техник, иог, бясалгал, хөгжөөнт тоглоомоор дамжуулан хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварыг хөгжүүлнэ.

Иог болон бясалгалын хөтөлбөр нь хүүхдүүдэд өөрсдийн бүтээлч байдлаа ашиглан сургууль, спорт, нийгмийн харилцаанд амжилт гаргахад нь тусална.

Уг хөтөлбөрт сурсан техникүүд нь хүүхдүүдийг хувь хүний хувьд өсөж хөгжихөд дэмжиж, өөрийн чадвар боломжоо ашиглан мөрөөдлөө биелүүлэхэд нь чиглүүлнэ.

 

Outline icon of three smiling faces, symbolizing community or shared happiness

АРТ Эксэл нь хүүхдүүдийн манлайлах чадварыг хөгжүүлж, тэднийг тэнцвэртэй, хөгжих чадвартай хувь хүн болгон төлөвшүүлнэ.

Two childern hugging a tree showcasing ART Excel life skills.
Outline icon of three smiling faces, symbolizing community or shared happiness

АРТ Эксэл нь хүүхдүүдийн манлайлах чадварыг хөгжүүлж, тэднийг тэнцвэртэй, хөгжих чадвартай хувь хүн болгон төлөвшүүлнэ.

Яагаад АРТ Эксэл хөтөлбөр гэж?

Хөтөлбөрийн Агуулга

Яагаад АРТ Эксэл хөтөлбөр гэж? 

АРТ Эксэл нь хүүхдүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү бат бөх харилцаа бий болгох, сурлагын амжилтаа дээшлүүлэх, бүтээлч чадвараа хөгжүүлэх, ирээдүйн сорилтуудад бэлэн байхад тусалдаг сонирхолтой сургалт юм.            

Хүүхдүүдэд зориулсан иог, бясалгалын хөтөлбөр нь цогц хөтөлбөр бөгөөд дараах агуулгыг хамарна:            

Нийгмийн сайн сайхан байдал: АРТ Эксэл хөтөлбөр нь интерактив тоглоом, хэлэлцүүлэг, ойлголцлоор дамжуулан хүүхдүүдэд энэрэл, нинжин сэтгэл зэрэг хүнлэг чанар сурахад нь тусалдаг. Мөн энэ сургалт өөртөө болон бусдад итгэх итгэлийг нь бэхжүүлнэ.

Сэтгэл санааны сайн сайхан байдал: АРТ Эксэл хөтөлбөрийн багаар хэлэлцэж, ярилцах болон үзүүлэн таниулах аргууд нь хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө таньж, мэдэх чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр арга, үйл ажиллагаанууд нь хүүхдүүдийг сэтгэл тавгүй үеийн мэдрэмжээ илүү сайн зохицуулах, үе тэнгийн дарамтыг даван туулах чадвартай болгодог.

Бие бялдрын сайн сайхан байдал: АРТ Эксэл нь хүүхдүүдэд дагаж хийхэд хялбар иогийн байрлалуудыг зааж, бие бялдрын хувьд хүчирхэг бөгөөд төвлөрсөн, тогтуун мэдрэмжтэй байхад нь тусалдаг. 

Оюун ухааны сайн сайхан байдал: АРТ Эксэл нь хүүхдүүдэд бодол, сэтгэл хөдлөлөө удирдах практик мэдлэгийг олгодог. Мөн стресстэй нөхцөл байдлыг даван туулахад нь туслахын зэрэгцээ төвлөрөл, анхаарлыг нь нэмэгдүүлдэг. 

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

Удахгүй болох курсууд

ОРОЛЦОГЧДЫН МЭДРЭМЖ, СЭТГЭГДЭЛ 

Оролцогчид, тэдний эцэг эхчүүд энэ хөтөлбөрийн талаар юу хэлэв? 

Түгээмэл асуултууд

Хөтөлбөрт заагддаг бүх техникүүд хүүхдэд тохиромжтой болов уу?

АРТ Эксэл хөтөлбөр нь Гүрүдэв Шри Шри Рави Шанкар багшийн боловсруулсан эртний иогийн дасгалд суурилсан. Олон жилийн туршлагатай багш нарын хөгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь хүүхдэд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар бөгөөд тэдний аюулгүй байдал, сайн сайхныг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс таны хүүхдүүд эдгээр аргуудыг амархан сурч, өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой.  

Энэхүү иогийн сургалтад хамрагдахад хүүхдэд ямар шаардлага тавигдах вэ?

Ямар нэгэн урьдчилсан шаардлага байхгүй. 8–12 насны хүүхэд бүр хамрагдаж, AРТ Эксэлийн санал болгож буй ач тусыг хүртэх боломжтой!

Хүүхэд маань дотогшоо зан чанартай болохоор энэ хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй байж магадгүй. Үр өгөөжийг нь бүрэн авч чадах болов уу?

Тийм ээ, мэдээж! AРТ Эксэл бол ичимхий, дотогшоо хүүхдүүдийг өөрийгөө нээж, илэрхийлж сурахад туслах зорилготой хөтөлбөр юм. Цаг хугацаа өнгөрөх тусам таны хүүхэд илүү өөртөө итгэлтэй болж, идэвхтэй оролцож, найз нөхөдтэй ч болно!

Өдөр бүр хийх дасгал нь хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

Гэртээ, өдөр бүр хийх АРТ Эксэлийн дасгалд ердөө 15–20 минут л зарцуулна.

Энэ сургалт дууссаны дараа хүүхэд маань хамрагдаж болох давтлага хичээл бий юу?

Тийм ээ, хүүхдүүдийг дасгалаа тогтмол хийж, идэвхтэй оролцоотой байхад нь дэмжиж, урамшуулах зорилгоор давтлага хичээлүүдийг бид тогтмол зохион байгуулдаг.

44 жил

бусдад тусалж

180 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Хүүхдүүддээ төрөлх нөөц бололцоо болон бүтээлч сэтгэлгээгээ бүрэн ашиглахад нь тусалцгаая