Саад бэрхшээлийг давж, эрх чөлөөг ол 

DSN өөрчлөн хувиргах хөтөлбөр - дотоод хүчиндээ нэвтрэхэд тань тусална  

Саад бэрхшээл, хуучин зуршил, баригдмал байдал, хязгаар хүмүүс биднийг бүрэн дүүрэн амьдрахад саад болдог. 

Үүний зэрэгцээ бид өөрсдийнхөө, хайртай хүмүүсийнхээ, нийгмийн болон эх дэлхийн төлөө илүү сайн сайхан зүйл хийхийг хүсдэг. 

DSN бол хувь хүнийг чадваржуулж, өөрчилж, хөгжүүлэх зорилготой хатуу чанд, эрчимжүүлсэн хөтөлбөр юм. Хувийн саад, хязгаараа давж тогтвортой байдал болон дотоод хүчээ олоход тань тусална.

A minimalist line drawing of a human head in profile containing a circular arrow, suggesting mental processes, renewal, or transformation

Өөрийн боломж, чадвараа бүрэн нээхийн тулд DSN ээр оюун сэтгэлдээ шинэ холбоос үүсгээрэй. 

Group of hands depicting breaking away from inhibitions and discovering your inner strength
A minimalist line drawing of a human head in profile containing a circular arrow, suggesting mental processes, renewal, or transformation

Өөрийн боломж, чадвараа бүрэн нээхийн тулд DSN ээр оюун сэтгэлдээ шинэ холбоос үүсгээрэй. 

ЯАГААД DSN гэж? 

Хөтөлбөрийн Агуулга

DSN бол хувь хүний хөгжлийн эрчимжүүлсэн хөтөлбөр 

Багаар ажиллах:

Хувь хүний хөгжлийн хөтөлбөр багийн процесс, хамтын хэлэлцүүлгээр явагдах бөгөөд танд бодит амьдралын нөхцөл байдлыг эргэн харж, аюулгүй, мэдрэмжтэй бөгөөд ойлголцлын орчинд өөрийн хариу үйлдлийг шүүн дүгнэх боломжийг олгоно. 

Падмасадхана: 

DSN нд Падмасадхана хэмээх 45 минутын хугацаанд хийх иогийн дараалсан байрлалуудыг заадаг. Падмасадана таныг гүн бясалгалд орж, өөртэйгөө холбогдоход тусална. Энэ техник нь сэтгэлээ тайвшруулж, эрүүл саруул бие бялдартай амар амгалан амьдрахад дэмжлэг болно. 

Видео Хичээлүүд:

DSN танд эртний мэргэн ухааныг гүнзгийрүүлэн судалж, сайхан амьдралын нууцыг нээх боломж олгодог. Хөтөлбөрийн богино видео хичээлүүд нь ухаарлын болоод илүү сайхан амьдралын шинэ талбарыг нээж илрүүлэхэд тусална. 

Удахгүй болох курсууд

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

Түгээмэл асуултууд

Хүн бүр DSN хөтөлбөрт хамрагдаж болох уу?

Аз Жаргалын Хөтөлбөрт хамрагдсан хэн бүхэн DSN Хөтөлбөрт оролцох боломжтой.

Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрийн төлбөр хэд вэ?

DSN хөтөлбөрийн төлбөр байршлаас хамааран ялгаатай байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрт ойр байрлах Амьдрах Урлагийн төвтэй холбогдоно уу.

DSN хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа?

DSN хөтөлбөр ихэвчлэн 4 хоног үргэлжилдэг. Цагийн хуваарь нь таны сонгосон хөтөлбөрөөс хамааран ялгаатай байж болно. 

44 жил

бусдад тусалж

180 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Өөрийн саад бэрхшээлийг даван туулж, дотоод хүчээ ашиглаж сурцгаая