ХҮҮХДИЙНХЭЭ ХҮЛЭЭН АВЧ ОЙЛГОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ

Зөн Совингийн Хөтөлбөр хүүхдийн зөн совингийн чадварыг хөгжүүлж, чадавхжуулахад чиглэсэн

Бидний оюун ухаанд танигдаагүй асар их чадвар, боломж бий. Амьдрах Урлагийн Зөн Совингийн Хөтөлбөр таны хүүхдэд эдгээр чадвараа аюулгүй ашиглахад туслах болно. Уг хөтөлбөр хүүхдийг таван мэдрэхүйгээс давсан зөн совин буюу зургаа дахь мэдрэхүйдээ нэвтрэхэд сургадаг.

Хүчтэй, сайн хөгжсөн зөн совин нь өөртөө итгэх итгэл, харилцааны болон шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг. Мөн хүүхдүүдэд хичээл сурлагадаа амжилттай, бусадтай холбогдох холбоо харилцаа сайтай байхад тусална.

Icon representing the Intuition Process course, symbolizing enhanced intuition and inner clarity.

Амьдрах Урлагийн Зөн Совингийн Хөтөлбөрийн арга техникүүдээр хүүхдийнхээ хүчирхэг зөн совинг хөгжүүлээрэй.  

Two children playing with paperplane in grass field
Icon representing the Intuition Process course, symbolizing enhanced intuition and inner clarity.

Амьдрах Урлагийн Зөн Совингийн Хөтөлбөрийн арга техникүүдээр хүүхдийнхээ хүчирхэг зөн совинг хөгжүүлээрэй.  

ЯАГААД ЗӨН СОВИНГИЙН ХӨТӨЛБӨР ГЭЖ? 

Хөтөлбөрийн Агуулга

САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗӨН СОВИНГИЙН ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭЭРЭЙ 

Зөн Совингийн Хөтөлбөр нь хүүхдэд зөн совингийн чадвараа нээхэд туслах зорилгоор мэргэжилтнүүдийн боловсруулсан 2 өдрийн хөтөлбөр бөгөөд доорх агуулгатай:

Хүлээн авч ойлгох чадвар нэмэгдэнэ: Энэхүү семинар нь туршлагаар шалгагдаж баталгаажсан тархины үйл ажиллагаа хөгжүүлэх техник заах бөгөөд үр дүнд нь хүүхэд мэдрэхүйн эрхтнүүдээр мэдрэх боломжгүйг хүлээн авч ойлгон, ертөнцийг илүү өргөн хүрээнд ойлгох болно. 

Шийдвэр гаргах чадвар сайжирна: Зөн Совингийн Хөтөлбөр олон төрлийн дасгалаар зөн совингийн чадварыг хөгжүүлж, илүү сайн шийдвэр гаргахад тусална.

Сайн сайхан байдал нэмэгдэнэ: Зөн Совингийн Хөтөлбөр хүүхдэд өсөж том болох хэрээр дотоод амар амгалан, өөртөө итгэх итгэлээ мэдрэх бат суурийг бэлдэж өгнө.

Семинарын агуулга:

  • Сэтгэл тайвшруулж, анхаарал нэмэгдүүлэхэд туслах иогийн техникүүд.
  • Багшийн удирдлагатай бясалгал, тайвшруулах техникүүд.
  • Нүдээ боогоод өнгө таах, унших, тоглоом тоглох зэрэг дасгалууд нь оролцогчдод зөн совингоо мэдэрч, түүнээ ашиглахад тусалдаг.
  • Гэртээ хийх цогц дасгал.

Удахгүй болох курсууд

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

ОРОЛЦОГЧДЫН МЭДРЭМЖ, СЭТГЭГДЭЛ

Оролцогчид бидний талаар юу хэлэв?

Түгээмэл асуултууд

Хүүхдэд зөн совингоо хөгжүүлэхийг зааж сургаж болно гэж үү?

Хүн бүр төрөлхөөс зөн совинтой байдаг. Хүүхдийн сэтгэл шинэлэг, уян зөөлөн байдаг тул зөн совингоо мэдрэх нь илүү. Зөн Совингийн Хөтөлбөр тэдэнд зөн совингоо ашиглах, цаг хугацааны явцад чадвараа бэхжүүлэх суурийг бий болгоход тусалдаг. 

Хүүхдийн зөн совин хурдан хөгждөг үү?

Хүүхдүүд ялгаатай байдаг болохоор тэдний зөн совингийн чадвар ч өөр өөр байдаг. Зөн Совингийн Хөтөлбөрөөр хүүхдийнхээ зөн совинг хөгжүүлж эхлэх нь үнэхээр сайхан арга болно. Хөтөлбөрөөр заах техникийг өдөр бүр 15-20 минут хийж дадах нь цаашдаа хүүхдийн зөн совин улам нэмэгдэхэд тустай. Сургалтын үр нөлөөг бодитоор харахыг хүсвэл эцэг эхчүүдийг хүүхдийнхээ зөн совингийн чадварыг ажиглахыг урьж байна.

44 жил

бусдад тусалж

180 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Хүүхэд тань зөн совингийн хүчээ ашиглаж чаддаг болно