Хүүхдээ Танихуй, Өсвөр Насны Хүүхдээ Танихуй хөтөлбөрүүд нь эртний мэргэн ухаанаар бага насны болон өсвөр насны хүүхэдтэй харилцах харилцааг сайжруулах богино хугацааны семинарууд юм. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ шийдэмгий, шударга бөгөөд хөгжилтэй харилцахын зэрэгцээ хоорондын ойлголцлыг сайжруулах энгийн аргуудад суралцана. Семинарын бясалгал болон амьсгалын техникүүд нь эцэг эхчүүдийг илүү ухаалаг, ухамсартай байхад тусална. Хүүхэдтэйгээ мэдрэмжтэй ухаалаг харилцах хэрээр гэр бүлийн харилцаа бат бөх болж, уур амьсгал илүү халамжтай, эв найртай болдог.

A joyful family of three enjoying quality time, highlighting the importance of bonding

Хүүхдээ Танихуй

Хүүхэдтэйгээ илүү хүчтэй харилцаа холбоог бий болгоорой

Интерактив семинар нь өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нарийн төвөгтэй замыг туулахад эцэг эхчүүдэд туслах болно. ХТ нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны зөрүүг арилгаж, гэр бүлийн бат бөх харилцааг бий болгоно. Энэхүү семинар нь эцэг эхчүүдэд хүүхдүүдээ илүү сайн сонсож, хүнд хэцүү нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхэд туслах арга техникийг эзэмшүүлж, улмаар гэр бүлийн амьдралыг чанаржуулах зорилготой хөтөлбөр юм. Хэрхэн зан байдлын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн зэрэгцээ итгэлцэл бий болгож, бие даасан байдал хөгжүүлэхийг сурна.           
 

Яагаад ХТ хөтөлбөр гэж?

  • Харилцаа сайжирна: Хүүхдээ идэвхтэй сонсож, тэдний хэрэгцээг ойлгох үр дүнтэй аргуудыг сурна
  • Өөртөө итгэх итгэлийг бий болгоно: Хүүхдэдээ эерэг хандлага болон өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тусална
  • Стрессээ зохицуулах: Төвөгтэй нөхцөл байдлыг тэвчээртэйгээр зохицуулах техникүүдийг сурна

Удахгүй болох курсууд

Өсвөр Насны Хүүхдээ Танихуй 

Өсвөр насны хүүхдээ зөв залж чиглүүлэхэд тань тусална


Өсвөр үе бол эцэг эх болон өсвөр насны хүүхэд хэн хэнд нь хэцүү үе байдаг. Энэхүү семинар нь зөвхөн өсвөр насныханд тулгардаг өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэх практик арга хэрэгсэл болон зөв ойлголтыг эцэг эхчүүдэд өгдөг. Эдгээр нь насны ялгаанаас үүдсэн ойлголцлын зөрүүг арилгах, өсвөр насны хүүхэдтэйгээ үр дүнтэй холбоо тогтооход тус болно.

ӨНХТ нь хүүхэд хүмүүжлийн орчин үеийн арга техник болон цаг хугацааны шалгуур давсан эртний Энэтхэгийн мэргэн ухааныг хослуулан эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдүүдээ илүү сайн ойлгож, харилцахад нь тусалдаг. Хөтөлбөрт практик сургалт, удирдамжтай дасгалууд болон стресс тайлах аргууд багтах бөгөөд танд нээлттэй, тусалж дэмжсэн, хайр халамжийн орчин бүрдүүлэхэд тань тусална.      
 

Яагаад ӨНХТ хөтөлбөр гэж?

  • Үнэт чанар суулгах: Хүүхдээ мэдрэмжтэй, анхааралтай, энэрэнгүй хүн болгож өсгөх аргад суралцана
  • Зөрчилдөөнийг шийдвэрлэх: Санал зөрөлдөөн болон тэрслүү зан авирыг зохицуулах аргуудыг эзэмшинэ
  • Зөвлөх: Өсвөр насны хүүхдэдээ мэргэжил сонголтын тал дээр мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад нь тусална   
     
Learning tools for parenting during adolescence

Түгээмэл асуултууд

Энэ хөтөлбөр ижил төрлийн бусад хөтөлбөрөөс ямар ялгаатай вэ?

Зөвхөн зан төлөвийг удирдахад чиглэдэг уламжлалт семинараас ялгагдах онцлог нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх аргыг санал болгодог. Уг хөтөлбөрт гэртээ нэн даруй хэрэгжүүлж болох стресс тайлах техник, бясалгал болон хүмүүжлийн практик аргачлалууд багтсан байдаг.

Ажлын цагаас болоод хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж чаддаггүй над шиг эцэг эхэд энэ хөтөлбөр тохирох уу?

Энэ хөтөлбөрийг завгүй эцэг эхчүүдэд зориулж тусгайлан боловсруулсан болно. Зааж буй арга, техникүүд нь амьдралд ойр бөгөөд өдөр тутмын амьдралтай хялбархан хослуулж болдог. Мөн хэдхэн минутад стресс бууруулах техник сурах бөгөөд үр дүнд нь эцэг эх, хүүхдийн харилцаа мэдэгдэхүйц сайжирдаг.

Хөтөлбөрт өсвөр насны хүүхэдтэйгээ хамт оролцох шаардлагатай юу?

Үгүй, хөтөлбөр зөвхөн эцэг эхчүүдэд зориулагдсан.

Энэ хөтөлбөр ямар асуудлууд шийдэхэд туслах вэ?

Семинар хоолны зуршил, зан төлөвийн асуудал, мэргэжил сонголт, үе тэнгийнхний дарамт, харилцааны асуудлууд, дэлгэцийн хамаарал зэрэг нийтлэг асуудлуудыг хамардаг. Интерактив семинар учир эдгээр асуудлын цаад шалтгаан, тэдгээрийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар ойлгоход тань туслах болно.

Энэ хөтөлбөр сэтгэцийн эрүүл мэнд болон хичээл сургуулийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Энэхүү хөтөлбөр эцэг эхчүүдэд өсвөр насныхны стресс, түгшүүр болон бусад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлын шинж тэмдгийг танихад тусална. Семинарт амьсгалын дасгал, бясалгал, стресс бууруулах арга зэрэг өсвөр насныханд хичээл, сургуулийн дарамтаа зохицуулахад туслах тусгай арга техникүүдийг заадаг. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын амжилт, ерөнхий сайн сайхан байдлыг тэнцвэржүүлэх таатай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар сурах болно.