Өсвөр насны хүүхдэдээ YES! гэж хэлэхэд нь чадавхжуулан дэмжээрэй!

YES! бол өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэл болон төвлөрөх чадварыг нэмэгдүүлэн хөгжүүлэх сургалт юм.

Өсвөр насыг туулсан хэн бүхэн энэ үеийг ямар их сорилт, өөрчлөлттэй байдгийг мэднэ. Сайн сурах, мэргэжлээ зөв сонгох, бие махбодын өөрчлөлт, нийгмийн харилцааны төвөгтэй байдал гээд тэдний дасан зохицох, амжуулах зүйлсийн жагсаалт үнэхээр урт. Өөрийгөө таньж мэдэх, өөртөө юу чухал болохыг ойлгох нь энэ бүхний дунд бат тулгуур болдог.

YES! хөтөлбөрт өсвөр насны хүүхэд тань эдгээрийг төвөггүй сурах болно! YES! семинар нь өсвөр үеийнхэнд дотоод ертөнцөө судлан, өөртөө итгэх итгэл болон тэсвэр хатуужлын асар их нөөцөө олоход тусалж; амьдралаа залж, чиглүүлэх практик арга хэрэгслээр тэднийг чадваржуулна. YES!-д заадаг бясалгал, амьсгалын дасгал болон бусад интерактив дасгалууд нь өсвөр үеийнхэнд өөрийн хэн болохоо болон сэтгэлийн амар тайвныг мэдрэхэд тусалдаг.

Icon of a person jumping with arms raised, representing the YES program

Өсвөр насны хүүхдээ амьдралын бат суурьтай болоход нь "YES!" гэж хэлцгээе. 

Group of smiling teenagers against an white background, capturing the cheerful vibe of a teen workshop.
Icon of a person jumping with arms raised, representing the YES program

Өсвөр насны хүүхдээ амьдралын бат суурьтай болоход нь "YES!" гэж хэлцгээе. 

Яагаад YES! хөтөлбөр гэж?

Хөтөлбөрийн Агуулга

YES! ХӨТӨЛБӨР ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХАМГИЙН САЙХАН АМЬДРАЛААР АМЬДРАХАД НЬ ТУСАЛНА

Салбарын мэргэжилтнүүдийн боловсруулсан YES! семинарыг дадлага туршлагатай багш нар удирдан явуулдаг бөгөөд интерактив дасгалууд нь өсвөр үеийнхнийг бүх талаар хөгжихөд туслах дараах агуулгатай: 

  • Стресс бууруулах дасгалууд.
  • Анхаарал болон төвлөрлийг нэмэгдүүлж шалгалтын стрессийг зохицуулах үйл ажиллагаанууд.
  • Хүндэтгэл болон хариуцлага зэрэг өөрчлөн хувиргах үнэт чанарын хичээлүүд.
  • Удирдах чадварыг нэмэгдүүлэх багийн үйл ажиллагаанууд.
  • Утга учиртай, гүнзгий харилцааг төлөвшүүлэх орчин.
  • Өөдрөг үзлийг нэмэгдүүлэх арга.

Бид шинжлэх ухааны 100 гаруй судалгаагаар баталгаажиж, бидний тухай нэр хүндтэй тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлдэг 

Background image with a semi transparent swan on the left bottom

Удахгүй болох курсууд

ОРОЛЦОГЧДЫН МЭДРЭМЖ, СЭТГЭГДЭЛ 

Оролцогчид, тэдний эцэг эхчүүд энэ хөтөлбөрийн талаар юу хэлэв? 

Түгээмэл асуултууд

Энэ хөтөлбөр өсвөр насны хүүхдийн сурлага болон эрүүл мэндийг сайжруулахад хэрхэн тусалдаг вэ?

YES! хөтөлбөрөөр өсвөр насны хүүхэд тань тайвшруулах бясалгал, Сударшан Крияа ™ болон бусад сэргээх амьсгалын техникүүдийг сурна. Эдгээр техникүүдийг тогтмол хийснээр стресс болон сөрөг бодлууд арилж, цусны эргэлт нэмэгдэж, хүчилтөрөгчийн хэмжээ оновчтой болж, тодорхой байдал, төвлөрөл нэмэгдэнэ. YES! өсвөр насны хүүхдэд илүү ихийг илүү сайн сурахад туслах төдийгүй насанд хүрсэн хойно эрүүл хэв маягаар амьдрахад нь тусална.

Хөтөлбөрийн дасгалууд хичээл сурлагадаа зарцуулах цагаас хороох болов уу?

Хичээл, сургуулиас хэт удаан хугацаагаар хөндийрүүлэхгүйн тулд YES! хөтөлбөр богино хугацаанд үргэлжилдэг. Үүнээс гадна, хөтөлбөрийн гэрийн дасгалыг өдөр бүр ердөө 30 минут зарцуулан хийнэ. Ингэснээр өсвөр насныхны сурлага сайжирч, стрессийн түвшин буурдаг. Сурах үйл явцыг чанаржуулахын зэрэгцээ тэднийг илүү аз жаргалтай, тайван болгоно.

Хүүхэд маань дотогшоо зан чанартай болохоор энэ хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй байж магадгүй. Үр өгөөжийг нь бүрэн авч чадах болов уу?

Тийм ээ, тэгэлгүй яах вэ! YES! Хөтөлбөр өсвөр насны ичимхий хүүхдэд саад бэрхшээлээ даван туулж, энэ хөтөлбөрийн үеэр болон дараа нь бусадтай яриа өрнүүлэхэд нь туслах аюулгүй, хамтын оролцоотой орчныг бүрдүүлдэг.

Өсвөр насны хүүхэд маань хөтөлбөрийн үеэр шууд асуулт асуух боломжтой юу?

Тийм ээ, болно! Хөтөлбөр нь интерактив бөгөөд өсвөр насныхан өөрсдийн санал бодол, ажиглалтаа чөлөөтэй илэрхийлж, эргэлзээгээ тайлах боломжтой. 

Би олон зүйл дээр өсвөр насны хүүхэдтэйгээ санал нийлдэггүй. Семинарын техник, процессууд бидний харилцааг сайжруулах уу?

YES! хөтөлбөрт өсвөр насны хүүхдүүд бясалгал, Сударшан Крияа™- аас гадна аливаад мэдрэмжтэй хандах болон чадварт суурилсан амьдралд хэрэгтэй ур чадвар олгох олон дасгалуудыг сурах болно. Энэхүү хөтөлбөр өсвөр насныханд хариуцлагаа нэмэгдүүлж, харилцааны ур чадвараа дээшлүүлж, өрөвч энэрэнгүй болоход нь тусалдаг. 

45 жил

бусдад тусалж

182 гаруй улс

10,000 гаруй хотод

40,000+ дээш

багш нар

1 тэрбум

хүмүүст хүрсэн

АМЬДРАХ УРЛАГИЙН ҮНДЭСЛЭГЧ

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Гүрүдэв бол стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох эрхэм зорилготой оюун санааны удирдагч, энх тайвны элч билээ. Түүний хүн төрөлхтний аз жаргал болон дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг дэлхий даяар үнэлдэг.       

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүн үр шимийг нь хүртэж байгаа амьсгалын техник болох Сударшан Крияа™-г бий болгосон. Энэхүү амьсгалын техникийн нойр, дархлаа, ерөнхий сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө дэлхийн олон улсад хийгдсэн эмпирик судалгаагаар нотлогдож, эрдэмтдийн сайшаалыг хүртээд байна. 

Ambassador of peace and humanitarian leader Gurudev Sri Sri Ravi Shankar

Өсвөр насандаа өөртөө итгэлтэй, аливааг даван туулах чадвартай байх аргыг сур